МУИС-ийн Магистр, докторын элсэлтийн бүртгэл 2015 оны 09-р сарын 06-ны өдрийг дуустал явагдана

Share Button

pic1

“МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ыг эндээс үзнэ үү.

Элсэлтийн бүртгэл:

• Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.

• Магистр, докторын хөтөлбөрүүдийн бүртгэл: 2015 оны 09-р сарын 06-ыг дуустал явагдана.

• Элсэлтийн шалгалт: 2015 оны 09-р сарын 07, 08, 09-ний өдрүүдэд хуваарийн дагуу явагдана. /Хуваарийг эндээс үзнэ үү/

http://burtgel.num.edu.mn/ хаягаар Шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулан Хөтөлбөр хэсэгт орж бүртгүүлсний дараа таны бүртгэл баталгаажина.

• Бүртгэлийн хураамжаа зөвхөн ГОЛОМТ, ТӨРИЙН банкаар онлайнаар төлнө.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

• МУИС-ийн магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.

• Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ.

Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч нэвтрэх хэсгээр нэвтэрч, хөтөлбөрөө сонгож, хураамжийг дахин төлнө. Бүртгэл, бүрдүүлэх материал Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкетыг онлайнаар бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж цахим хэлбэрээр хавсаргана.

• Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт

• Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт

• Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөн магистрын диплом, хавсралтын хамт

• Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

• Банкны цахим төлбөрийн системээр бүртгэлийн хураамж төлнө Бүртгэл, шалгалтын хураамж

• Хөтөлбөр тус бүрийн бүртгэл, шалгалтын хураамж 25000₮

• Гадаадын иргэн 50 ам. Доллар

• Бүртгэлийн хураамж төлөхийн өмнө онлайн гүйлгээ хийх интернет PIN кодыг тухайн банкнаасаа авсан байх шаардлагатай.

Элсэлтийн шалгалт Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.

• Тухайн мэргэжлийн шалгалт /Шалгалтын хуваарийг эндээс үзнэ үү/

• Гадаад хэлний /Англи, Орос, Хятад/ түвшин тогтоох шалгалт /Шалгалтын хуваарийг эндээс үзнэ үү/

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *