Доктор Ч.Буян NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series-МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС-БУС-ийн Химийн тэнхимийн багш, доктор Ч.Буян оролцлоо.

Доктор Ч.Буян “Enhanced bioremediation of petroleum hydrocarbons contaminated soil using plant microbial interaction, (Нефтийн нүүрс ус төрөгчдөөр бохирдсон хөрсийг ургамал болон бичил биетний харилцан үйлчлэлийг ашиглан цэвэршүүлэх биоремидацийн сайжруулсан арга) ”сэдэвт өөрийн докторын ажил хамгаалсан сэдвийн дагуу лекц уншиж, суралцаж төгссөн БНСУ– Тэжон хот Шинжлэх ухаан технологийн их сургууль болон Сөүл хотын Солонгосын шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ өдрийн семинарт МУИС-ийн Химийн тэнхимийн багш, оюутнууд идэвхтэй оролцсоноос гадна Газрын тосны газар болон Химийн хүрээлэнгээс мэргэжилтнүүд хүрэлцэн ирж цаашид хамтран ажиллах судалгаа шинжилгээ хийх тухайд халуун яриа өрнүүлэн тэдний сонирхсон асуултад хариуллаа.

IMG_8162-1170x450 IMG_8151 IMG_8152

Доктор Ч.Буян багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *