Доктор Д.Ундрах NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС-ШУС-ийн ХУС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Д.Ундрах оролцлоо.

Доктор Д.Ундрах нь “Mongol Mings relationship and Altan khan (Монгол Мингийн харилцаа–Алтан хан судлал)” сэдэвт өөрийн докторын ажил хамгаалсан сэдвийн дагуу лекц уншиж, өөрийн суралцаж докторын зэрэг хамгаалсан явц болон БНХАУ-ын Төв Хятадын Багшийн их сургуулийн талаар, БНХАУ-д докторын зэрэг хамгаалах онцлог, судалгааны арга зүйн талаар мэдээлэл хийлээ.

Түүний хамгаалсан сэдэв нь монгол-хятадын эртний түүх болон улс төр гээд өргөн цар хүрээг хамарсан сэдэв байсан юм. Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбар багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултааа асууж хэрэгтэй мэдээллээр яриа өрнүүллээ.

3

4 

5

Доктор Д.Ундрах багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.  Бусад лекцүүдийг https://www.youtube.com/results?search_query=MUIS+num хуудаснаас хүлээн авна уу.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *