Доктор Н.Батдэлгэр NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш, оюутан, магистрант, докторантуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн  зочноор МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн дэд профессор, доктор Н.Батдэлгэр оролцлоо.

Доктор Н.Батдэлгэр нь  “Theoretical System Study on Mongolian Meat Production, Distribution System Characteristics, and Structural Problem (Монгол улсын хүнсний махны үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний онцлог ба тулгамдаж буй асуудлын бүтцийн талаарх системийн онолын судалгаа)” сэдэвт өөрийн докторын ажлыг хамгаалсан сэдвийн дагуу судалгааныхаа ажлын талаар лекц уншлаа. Лекцийн агуулга нь Монгол улсын мал аж ахуй, махны зах зээлийн онцлог, харилцан үйлчлэл, үйл ажиллагааны сайжруулалтын бизнес загварчлал зэрэг сонирхолтой сэдвийг багтаасан байлаа.

Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.

Доктор Н.Батдэлгэр багшийн илтгэлийг NUM Speaker Series 2015 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

 

1-1170x450

228

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *