Доктор Б.Мөнхбат NUM-SPEAKER SERIES – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн  зочноор МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн ХБОСХИ-ийн тэнхимд дэд профессор, доктор Б.Мөнхбат оролцлоо.

26

Доктор Б.Мөнхбат нь  “Dedicated facility for mass production of doped silicon” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар лекц уншлаа. Лекцийн агуулга нь Цөмийн реакторын дизайн, цахиур буюу орчин үеийн технологийн дэвшилд гол үүрэг гүйцэтгэж, хагас дамжуулагчдын түүхий эд болдог цахиурын дизайн, үйлдвэрлэл, ач холбогдол, цар хүрээ мөн энэ технологийг хөгжүүлэх хэрэгцээний талаар сонирхолтой лекц уншлаа. Мөн инженерийн судалгаа хийх аргазүйн талаар оюутнуудад мэдээлэл өгч, өөрийн туршлагаас хуваалцлаа.

Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.

Доктор Б.Мөнхбатын илтгэлийг NUM Speaker Series 2015 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

45 15

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *