Доктор Б.Оюунсанаа “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн  3 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн ХШУИС-ийн профессор, Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төвийн захирал доктор Б.Оюунсанаа оролцлоо.

Доктор Б.Оюунсанаа нь “Баруун Хэнтийн ялгаатай хэв шинж бүхий ойн зүй тогтол ба түймрийн судалгаа сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар лекц уншлаа.

Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.  

2-2 3-2

Доктор Б.Оюунсанаагийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *