Доктор Б.Туяагэрэл “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн  4 дүгээр сарын ээлжит зочноор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын багш, доктор Б.Туяагэрэл оролцлоо.

Б.Туяагэрэл нь “Isolation of bioactive compounds from Mongolian endemic plant Allium Mongolicum Regel”  сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа. Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.  

Доктор Б.Туяагэрэлийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

IMG_0800-750x500 IMG_0810-750x500 IMG_0832-750x500

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *