Урилгаар лекц уншина

Share Button

МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно

Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн энэ улиралд уригдсан хамгийн сүүлийн зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Соёл-Эрдэнэ оролцож, “Цагаан алтны бүлгийн болон газрын ховор элементүүдийн геохимийн эргэлтийн судалгаа” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Доктор Ц.Соёл-Эрдэнэ нь  2011 онд Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургуульд геохимийн мэргэжлээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2013 оноос МУИС-д багшаар ажиллаж байна.

Уулзалт 2016.05.12-ны ПҮРЭВ гаригт 17.00 цагаас

МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Дугуй заал, 216 тоот 

Холбоо барих: 7730-7730 /1145/, 1132198

A4 - 12th Soyol-Erdene

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *