БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж байна

Share Button

Image result for seoul national university logo

Ази, Африк болон Өмнөд Америкийн хөгжиж буй улсуудын их сургуулиудын ирээдүйтэй, чадварлаг багш нарт Сөүлийн Үндэсний их сургуульд 2017 оны намраас суралцан Докторын зэрэг хамгаалах боломж олгодог Сөүлийн Үндэсний их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэлж байна.

2016 онд тус тэтгэлэгт 22 хүн сонгогдон Сөүлийн Үндэсний их сургуульд докторын судалгааны ажилаа хийж байгаа бөгөөд энэ хавраас дахин 6 оюутан суралцаж эхэлнэ.

МУИС-иас 3 багш энэ тэтгэлэгээр суралцан Докторын зэргээ хамгаалах гэж байна.

Энэ тэтгэлэгт хамрагдах эрхтэй болохын тулд өргөгдөл гаргагч нь эхлээд Сөүлийн Үндэсний их сургуульд элсэх хүсэлт гаргасан эсвэл элссэн байх ёстой. Тус сургуульд хэрхэн элсэх талаар мэдээллийг https://www.useoul.edu/upload/admission/Admission_Guide_for_International_Students_Fall2017(Graduate).pdf?ver=2016-12-20 холбоосоор орж үзнэ үү. Суралцах хүсэлтэй тэнхим салбараа сонгож материалаа явуулах ба тухайн тэнхим салбар нь өргөдөл гаргагчын материалыг тус сургуулийн Гадаад харилцааны албанд хүргүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтанд байгаа материалуудаас болон Сөүлийн Үндэсний их сургуулийн Гадаад харилцааны албаны snuoia@snu.ac.kr хаягаар харилцаж аваарай.

Та бүхэнд амжилт хүсье!

ГХХАХ

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *