“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбараас жилд нэг удаа хөндлөнгийн хянан магадлагаа бүхий “ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүл эрхлэн гаргадаг бөгөөд 2017 оны 6-р сард хэвлэгдэх дугаарт эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл, шүүмж, шинээр гарсан ном бүтээл, зохион байгуулсан хурал семинарын тухай мэдээлэл хүлээн авна.

Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн чиглэл:

  • Хэл шинжлэл
  • Орчуулгазүй
  • Гадаад хэлний боловсрол
  • Олон улс орон судлал

Өгүүлэл хүлээн авах, сэтгүүл хэвлэгдэх хугацаа:

Өгүүлэл хүлээн авах                                      2017.02.15-03.31

Хөндлөнгийн хянан магадлагаа хийх           2017.04.03-04.14

Өгүүлэл засаж сайжруулах                           2017.04.17-04.28

Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэж, хэвлэх       2017.05.01-05.26

Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлагыг www.num.edu.mn; www.sas.num.edu.mn сайтаас татаж авч үзнэ үү.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Л.Солонго 88024477) Цахим  хаяг:setguul.ghss@gmail.com; Фэйсбүүк хаяг: гадаад хэл соёл судлал ЭШБ

Утас: 99006046 (Ч.Сэлэнгэмөрөн), 99136095 (Т.Мөнхцэцэг), 99098114 (Д.Сайнбилэгт)

Сэтгүүлийн редакцийн зөвлөл

Татах (PDF, 404KB)

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *