Зурагт хуудас (Poster)-ийн уралдаан зарлаж байна

Share Button
МУИС-ийн Гадаад хэлний төвөөс Академик Англи хэлний ач холбогдлыг сурталчилах, оюутнууд хоорондоо мэдээлэл солилцох, мөн тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Академик англи хэл судалж буй нийт оюутнуудын дунд зурагт хуудас (Poster)-ийн уралдаан зарлаж байна.
 
Сонгох сэдэв:
1.     Academic English in our life
2.     Technology and You
3.     Nutrition and Healthy Diet
Хугацаа:
1. 2017 оны 4-р сарын 14-ныг хүртэл зурагт хуудсыг 8-р байрны 209 тоотод бүртгэж авна.
2. Хүлээж авсан постеруудыг 8-р байрны 200 тоотод үзэсгэлэн маягаар дэлгэж байршуулаад 04-р сарын 17-ноос 19-ны хооронд нийт багш оюутнуудын саналаар шилдэг 3 постерыг шалгаруулж  урамшуулна.
Тавигдах шаардлага:
1.     50:70 хэмжээтэй байх
2.     Сэдвийн агуулгатай нийцсэн байх
3.     Ганцаарчилсан болон багаар оролцох боломжтой.
4.     Постерийн ард нэр, хаяг, оюутны код, холбоо барих утас бичих
 
 
МУИС, ШУС-ХУС, Гадаад хэлний төв

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *