ХУС-ЫН ГАДААД ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД

Share Button

Гадаад хэл шинжлэл”, “Гадаад хэлний орчуулга”, “Гадаад хэлний боловсрол”, “Олон улс-орон судлал” хөтөлбөрөөр суралцагч магистрант, докторант та бүхнийг ШУС-ийн ХУС-аас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд урьж байна.  Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 04 сарын 27-ний 14:30 цагт Хичээлийн II байрын 439 тоот өрөөнд болно.

 Хуралд оролцох хүсэлт, эрдэм шинжилгээний илтгэлээ цахим болон хэвлэмэл байдлаар 2017 оны 04 сарын 25-ныг хүртэлх хугацаанд багтаан  batsuren@mail.ru хаягаар болон хичээлийн II байрын 401 тоотод ирүүлнэ үү.

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Илтгэлийн сэдэв нь гадаад хэл шинжлэл, гадаад хэлний орчуулга, гадаад хэлний боловсрол, олон улс-орон судлалын чиглэлийг хамарсан байх;
  2. Хэлэлцүүлж буй илтгэл нь олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан анализ хийж, дүгнэлт гаргасан байх;
  3. Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх;
  4. Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх

Илтгэлд тавигдах техник шаардлага:

  • А4 цаасан дээр 7-10 хуудас бүхий,
  • Үсгийн фонд Тimes New Roman, Үсгийн хэмжээ (Size) 12, мөр хоорондын зай (Line Space) 1.5,
  • Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, ишлэл зүүлт бүхий,
  • Тодорхой тооны хүснэгт, график, slaid show бүхий байх.

Жич: МУИС-ийн “Сургалтын журам”-ын дагуу эрдэм шинжилгээний багц цагт тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *