МУИС: Захиргааны алба хэлтсүүдийн спорт тэмцээн боллоо

Share Button

МУИС-ийн удирдлага болон захиргааны алба хэлтсүүдийн дунд зохион байгуулагдсан спорт тэмцээн өнгөрсөн хагас сайн буюу 2017 оны 04 дугаар сарын 01-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар болон алба хэлстийн ажилтан албан хаагчид байлцаж төрийн дууллаа эгшиглүүлсэнээр хөгжөөнт, уралдаант тэмцээнийг эхлүүлсэн юм.

Энэхүү хөгжөөнт тэмцээний зорилго нь нийт гишүүд, ажилтан ажилчдын биеийн тамир спортын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, харилцан ойлголцох бүтээлч уур амьсгал бүрдүүлэхэд байсан бөгөөд бид зорилгодоо хүрсэн хэмээн итгэж байна. Тэмцээнд Захиргааны нэгжүүд, Оюутны алба, Сургалтын алба, Санхүү эдийн засгийн хэлтэс, Хангамж үйлчилгээ, Номын сангийн баг  хамт олон идэвхи санаачлагтай оролцож нэгэн өдрийг баг хамт олноороо зөв боловсон өнгөрүүллээ.

Тэмцээнд:

  • 1 байр Санхүү эдийн засгийн хэлтэс
  • 2 байр Мэдээлэл технологийн алба
  • 3 байр Хангамж тус тус байр эзэллээ.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *