2017 ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР БАГШ НАРТ СУДАЛГААНЫ СУУРЬ ЗАРДАЛ ОЛГОХ (2017.04.03-2017.04.20)

Share Button

МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд) МУИС-д профессор, дэд профессор болон ахлах багшийн зэрэглэлд ажиллаж байгаа докторын зэрэгтэй үндсэн орон тооны багш нарын судалгааны үйл ажиллагааг дэмжих зорилгоор өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн судалгааны суурь зардал олгоно.

Профессорын болон дэд профессорын зэрэглэлд ажиллаж буй багшид судалгааны суурь зардал олгоно.

Ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй, докторын зэргээ 5 хүртэл жилийн өмнө хамгаалсан багшид судалгааны суурь зардал олгох бөгөөд зардал олгох санхүүгийн жилээс календарын таван жилийн өмнөх оны 01-р сарын 01-ээр 5 жилийн хугацааг тасалбар болгон тооцно.

Дээрхи санхүүжилтийг судалгааны дараах төрлийн зардалд зарцуулна. Үүнд:

  • ОУ-ын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх;
  • Ном сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх;
  • Судалгааны тоног төхөөрөмж, материал, мэргэжлийн ном, сэтгүүл өгүүлэл, программ хангамж худалдан авах;
  • Зочин судлаач хүлээж авах зардал;
  • Оюутанд ажлын хөлс, тэтгэлэг олгох;
  • Лабораторийн болон хээрийн судалгаанд зарцуулах;
  • ОУ-ын хуралд оролцох, семинар, симпозиум зохион байгуулах, хурал, семинар, симпозиумд оролцох судлаачийг гадаадаас урьж ирүүлэх.

Суурь зардлыг профессор, багшийн цалин, ажлын хөлсөнд зарцуулахыг хориглоно.

Профессор, дэд профессор, ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй докторын зэрэгтэй багш нар судалгааны суурь зардал авах саналаа картын загварыг ашиглан бичиж, зохих баримтуудыг хавсарган тэнхмийн эрхлэгчээрээ дамжуулан бүрэлдэхүүн сургууль, салбарын захиргаанд өгнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://project.num.edu.mn/#/Proposal/view/38 холбоосоор авна уу.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИЙН ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *