ИТАЛИД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

Share Button

Итали улсын Гадаад Хэргийн Яамны жил бүр тус улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг бөгөөд уг хөтөлбөрийн гол зорилго Итали хэл, соёл, тухайн улсын шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг оюутан, багш, судлаачдад  олгох явдал юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу суралцагчид нь Италийн улсын их дээд сургуулиудад суралцаж, дадлага хийх, төслийн ажил гүйцэтгэх өргөн боломжтой болох юм.

2017-2018 оны хичээлийн жилд та бүхэн дараах хөтөлбөрүүдэд өргөдлөө мэдүүлнэ үү:

  • 2 дахь түвшний мэргэжлийн сургалт (Шинжлэх ухааны магистр- 5 жил, Laurea specialistica/Laurea Magistrale 2° ciclo)
  • Магистрын 1 болон 2 дахь түвшний сургалт
  • Докторын зэргийн сургалт
  • Мэргэшүүлэх сургалтууд
  • Судалгааны ажлаа итали профессорын удирдлын дор явуулах
  • Урлаг, боловсрол судлал, дуу, хөгжим чиглэлүүдээр дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүд
  • Итали, хэл соёлын хөтөлбөрүүд
  • Итали хэлний багш нарт зориулсан дадлагажих хөтөлбөр

Тэтгэлэгийн хэмжээ сарын 900 евро бөгөөд тэтгэлэг олгох хугацаа 1-9 сар байна.  Өргөдөл мэдүүлэгчийн материалыг Монгол дахь Италийн ЭСЯ-наа томилсон комисс шалгаруулна.

Багш, оюутан та бүхэн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл http://borseonline.esteri.it/BorseOnLine/Default.aspx линкээр орж онлайнаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор (Италийн цагаар 00.00 хүртэл) бүртгүүлнэ үү.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://international.polito.it/financial_aid/ministry_of_foreign_affairs_and_international_cooperation_scholarships_maeciлинкээр орж авна уу.

 

ГХХАХ

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *