ХЗС-ийн багш, доктор Д.Гангабаатар NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС -ийн ХЗС-ийн багш, доктор Д.Гангабаатар оролцлоо. Доктор Д.Гангабаатар нь “Газар өмчлөх, ашиглах эрхийг үндсэн хуулийн хүрээнд хамгаалах нь” сэдвээр лекц уншиж, газрыг өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нь юугаараа ялгаатай хийгээд хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан газрын асуудал, зуслангийн газар мөн бэлчээрийн газрын тухай гэх мэт газрын талаар үүсээд байгаа цаг үеийн олон чухал асуудлыг хөндөж оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Доктор Д.Гангабаатар багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.  Бусад лекцүүдийг  https://www.youtube.com/results?search_query=MUIS+num хуудаснаас хүлээн авна уу.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *