ХШУИС-ийн багш, доктор Г.Тамираа NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС -ийн ХШУИС-ийн багш, доктор Г.Тамираа оролцлоо. Доктор Г.Тамираа нь “Нанотехнологийн үндэс, self-assemble молекулын судалгаа, нано литогафи” сэдвээр лекц уншиж, өөрийн сурсан сургууль болоод сүүлийн үеийн судалгааны чиг хандлага болон гадаадын их дээд сургуульд тэтгэлэгээр хэрхэн суралцах, суралцах хугацаандаа юуг анхаарах талаар зөвлөгөө өгч оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Доктор Г.Тамираа багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.  Бусад лекцүүдийг  https://www.youtube.com/results?search_query=MUIS+num хуудаснаас хүлээн авна уу.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *