МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ӨВЛИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

Share Button

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.

Магистр, докторын хөтөлбөрүүдийн бүртгэл: 2014 оны 12-р сарын 18-аас 2015 оны 01-р сарын 10 хүртэл явагдана.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага: МУИС-ийн магистрын хөтөлбөрт бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ. Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог зөвхөн цахим хэлбэрээр хийнэ. Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч нэвтрэх хэсгээр нэвтэрч, хөтөлбөрөө сонгож, хураамжийг дахин төлнө.

Бүртгэл, бүрдүүлэх материал: Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт
  • Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөн магистрын диплом, хавсралтын хамт
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно)

Бүртгэл, шалгалтын хураамж: Хөтөлбөр тус бүрийн бүртгэл, шалгалтын хураамж 25000₮ Бүртгэлийн хураамж төлөхийн өмнө онлайн гүйлгээ хийх интернет PIN кодыг тухайн банкнаасаа авсан байх шаардлагатай. Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Төрийн банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно)

Элсэлтийн шалгалт: Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна. Тухайн мэргэжлийн шалгалт Ярилцлага Гадаад хэлний түвшин тогтоох шалгалт.

Шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх түр журмын хавсралтаас үзнэ үү. Шалгалтанд ирэхдээ системээс өгсөн бүртгэлийн дугаарыг мэдэж ирэх шаардлагатай. Элсэлтийн шалгалтыг бүртгэл дууссаны дараах долоо хоногт авах ба шалгалтын тухай болон бусад мэдээллийг энэхүү системээр болон бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, цахим хуудаснаас авч болно.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *