ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Share Button

2015-01-06-11.38.031

Монгол Улсын эрдэм оюуны их өргөө–МУИС-ийн профессор багш, оюутан суралцагч, ажилтан ажилчид, төгсөгчид, хамтран ажилладаг анд нөхөддөө шинэ оны мэндийг хүргэж, амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Хувьсал өөрчлөлтийн хэм хурдсан түргэсч, дэлхий хавтгайрч, харилцан хамаарал хүмүүний амьдралын бүх хүрээг хамран түрж буй орчинд манай сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн өөр нэгэн жил эхэлж байна. Хөтөлбөрийн чанар, эрдэм судлалын үр өгөөжийг шинэ дээд түвшинд гаргаж, мэдлэгийн хүрээг тэлэн нийгмийн оюун санаанд оруулах хувь нэмрээ тасралтгүй нэмэгдүүлэх нь үндэсний тэргүүлэх их сургуулийн нэр хүндтэй үүрэг хариуцлага билээ. Энэхүү эрхэм үүргээ бид шинжлэх ухаанч ёсзүй, хандлагад тулгуурласан хараат бус академик эрэл хайгуулын бүтээлч орчин бүрдүүлэх замаар хэрэгжүүлж байна.

Бидний тавьж буй зорилго, хүрэх өндөрлөг нийт нийгэмд хүртээлтэйн учир биднийг дэмждэг бүх талууд, үүний дотор үе үеийн төгсөгчид, хөгжлийн түншүүд маань хамтын ажиллагааны цар хүрээ, арга хэлбэрээ баяжуулан шинэчилж хүчин нэмнэ гэдэгт итгэл төгс байна.

Р.Бат-Эрдэнэ

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *