Танилцуулга

Share Button

Төгсөлтийн дараах сургуулийн танилцуулга

МУИС нь 1991-1992 оны хичээлийн жилд анх удаа магистрын сургалтын хөтөлбөр эхлүүлэн магистрант оюутан элсүүлэн сургаж, 1999-2000 оны хичээлийн жилээс докторын сургалтын хөтөлбөр эхлүүлэн доктор (Ph.D)-ын сургалтанд докторант оюутан элсүүлэн сургаж эхэлсэн байна.

1999 онд Магистр докторын сургалтын алба (МДСА)-ыг TASIC төслийн зөвлөмжөөр албан ёсоор байгуулан ажиллаж иржээ. 2012 оноос МДСА-ийг Төгсөлтийн дараах сургууль (ТДС) болгон өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна.

ТДС нь: Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захирагааны төв байгууллагаа болон сургуулийн удирдлагаас магистр, докторын сургалт, судалгааны үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, энэ хүрээнд магистрант, докторантын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах, сургалтын болон судалгааны ассистантшил (судалганы сэдэвт ажил, төсөлд оролцуулж цалин урамшуулал олгох) хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ТДС-ийн зүгээс тухайн хичээлийн жилд шинээр доктор хамгаалсан болон докторын дараах сургалтад хамрагдсан багш нарын бүрэлдэхүүнтэйгээр МУИС-ийн нийт магистрант, докторантуудад зориулсан эрдэм шинжилгээний аргазүйн семинарыг зохион байгуулж, семинарын зарлал болон лекцийг МУИС-ийн албан ёсны www.num.edu.mn болон www.graduate.num.edu.mn вэбэд цаг тухайд нь байршуулж хэвшээд байна.

Мөн МУИС-ийн профессор багш нараас сүүлийн 5-6 жилд гадны өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтдийн диссертацийн ажлын чиглэл, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, докторын ажил хамгаалахад түлхэц болох, багш нар хамтран салбар дундын судалгааг хөгжүүлэх, одоо суралцаж буй докторантуудад сүүлийн үеийн судалгааны аргазүйн талаар мэдлэг, мэдээллэ олгох зорилгоор NUM-SPEAKER SERIES буюу “МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр” цуврал лекц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

ТДС нь захирал доктор профессор Б.Отгонтөгс, Эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Бэрцэцэг, Мэргэжлийн сургалт судалгаа дидактикийн төвийн мэргэжилтэн .Жавхлан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Хаяг, холбоо барих:

УБ хот, СБД, Бага тойруу 1, МУИС-ийн хичээлийн 1-р байр

Утас: (976) 75754400-(1115) /ТДС-ийн захирал/

(976-11) 321983, 75754400-(1145) /ТДС-ийн мэргэжилтэн/

Факс: 976-11-321983

Шуудангийн хаяг: Улаанбаатар -46-А ш/х 6

И-майл хаяг: graduate@num.edu.mn

Вэб хаяг: http://graduate.num.edu.mn/