Сургалт

Share Button

 

 


Нэг. Сургалт

Магистрын сургалтанд судалгааны арга зүй эзэмшүүлж, шинжлэх ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэшүүлэх бөгөөд төгсөгч нь түгээмэл нэг гадаад хэлийг эрдэм шинжилгээний өгүүлэл бичихээс доошгүй түвшинд эзэмшсэн байна.


1.1. Сургалтын хугацаа

Магистрын сургалт өдөр хэлбэртэй байна. Магистрын сургалтын хугацаа суралцах хэлбэр, мэргэжлийн онцлогоос хамаарч өдрөөр суралцахад 1-2 жил байна. Сургалтын хичээлийн жил нь 2 улиралтай. Бэлтгэл магистрын сургалтын хугацаа 1-2 улирал байна. Бэлтгэл сургалт болон гадаад хэлний нэмэлт сургалтын хугацаа нь магистрын үндсэн сургалтын хугацаанд тооцогдохгүй.


1.2. Сургалтын ерөнхий төлөвлөгөө

Эндээс үзнэ үү


1.3. Сургалтын гэрээ

Эндээс үзнэ үү


1.4. Сургалтын ганцаарчилсан төлөвлөгөө

Загварыг эндээс авна уу


1.5. Сургалтын нэгдсэн график

Эндээс үзнэ үү


1.6. Шилжилт хөдөлгөөн

 

  • Магистрантаар элссэн суралцагч та сургалтын албандаа албан ёсоор мэдэгдэж чөлөө авалгүй нэг улирлаас дээш хугацаагаар сургалтад оролцоогүй бол таныг сургуулиас хасна.
  • Суралцагч та нэг шалгалтад 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан, эсвэл 3 ба түүнээс дээш хичээлийн шалгалтын өртэй болсон бол таны хүсэлтээр уг хичээлийг давтан судлуулах буюу сурлагаар тэнцэхгүйд тооцож сургуулиас хасна.
  • Сургалтын багц цагаа бүрэн биелүүлсэн ч магистрын ажлаа хамгаалаагүй бол магистрын сургалт дүүргэсэн тухай гэрчилгээ олгоно. Магистрын сургалтын багц цаг энэхүү гэрчилгээ авснаас хойш 3 жил хүчинтэй байх ба энэ хугацаанд магистрынхаа ажлаа хамгаалах эрхтэй байна.
  • Багц цагийг нь хүлээн зөвшөөрөх бусад их сургуульд амжилттай суралцаж байсан магистрантыг мэргэжлийн тэнхим, факультет зөвшөөрвөл шилжүүлэн авч сургаж болох бөгөөд магистрант өндөр хөгжилтэй орны их сургуульд авсан 10 хүртэл, дотоодын их сургуульд авсан 4 хүртэл багц цагийг тооцуулж болно.


1.7. Гадаадын иргэн суралцуулах тухай

  • Гадаадын иргэд Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээр, сургууль хоорондын гэрээ, хувийн гэрээгээр магистрын зэргийн боловсрол эзэмшихээр элсэн суралцах боломжтой. 
  • Монгол улсад мөрдөж байгаа бакалаврын боловсролын агуулгын түвшин, стандартад дүйх хэмжээний боловсрол эзэмшсэн байна.
  • Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна.
  • Гадаадын иргэний сургалтын төлбөрийг тусгайлан тогтооно.
  • Монгол улсын их сургуульд суралцах гадаадын болон харъяалалгүй иргэд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Суралцахыг хүссэн өргөдөл
  • Паспорт ба паспортын баталгаажуулсан хуулбар
  • Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг
  • Бакалаврын зэргийн дипломууд, тэдгээрийн баталгаажуулсан хуулбар 4х3 хэмжээтэй зураг -2 хувь
  • Элсэлтийн хураамж Материалаа хийх хавтас


1.8. Сэдэв батлуулах, өөрчлөх тухай

  • Тэнхим, профессор багш нарын дэвшүүлсэн сэдвийг факультетийн эрдмийн зөвлөл хэлэлцэж, эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, тогтсон эрдмийн шавь-сургууль, хэрэгжүүлж байгаа төсөл, судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол зэргийг үндэслэн сонгон батална.
  • Нэг магистрантад 2-оос доошгүй сэдвээс сонголт хийх боломжтой байхаас гадна магистрант өөрөө тэнхмээр дамжуулан сэдэв дэвшүүлж болно.
  • Сургалтын алба батлагдсан сэдвүүдээс магистрантаар сонголт хийлгэж, сэдэв ба удирдагчийг деканы тушаалаар баталгаажуулна

 


 


Хоёр. Төгсөлт

Сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажил, диссертациа амжилттай хамгаалсан, магистрын ажил, диссертациа хянан засварлаж эцэслэн холбогдох этгээдэд тушаасан болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрант, докторантад захирлын тушаалаар магистр, докторын зэрэг олгоно.


2.1. Магистрын ажилд тавигдах шаардлага

  • Магистрант өөрийн судалгааны ажлын үр дүнгүүдийг профессорын багийн болон салбар дундын судалгааны ажил хэрэгжүүлж байгаа профессоруудын нэгдсэн эрдэм шинжилгээний семинарт тогтмол илтгэж байна.
  • Магистрын ажил нь тухайн шинжлэх ухааны тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилт, боловсруулалт, дүн шинжилгээг онол арга зүйн зохих түвшинд гүйцэтгэж, тодорхой сэдвээр бодит үндэслэл, онол практикийн дүгнэлт зэрэг үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл байх шаардлагатай.
  • Магистрын ажил байгаль, техникийн ухааны чиглэлээр 20-30 хуудас, нийгэм хүмүүнлэгийн ухаанаар 40-50 хуудас байвал зохимжтой гэж үзнэ. Магистрын ажилд хураангуй бичнэ. Хураангуй нь 8-10 хуудас буюу 0.5х.х. –аас ихгүй байна. Магистрын ажлыг монгол хэлээр бичих ба хураангуйг нийтлэг нэг гадаад хэлээр бичнэ. Магистрын ажил, түүний хураангуйд зөвхөн ашигласан бүтээлийг ишилнэ.


2.2. Магистрын ажил хамгаалах