Докторын сургалт

Share Button

МУИС-ийн докторын хөтөлбөр

Докторын хөтөлбөр нь сургалт, шинжлэх ухаан, нийгэм, технологи дамжуулалт, үйлдвэрлэлтэй уялдаа холбоо, түншлэлийг ямар нэг хэлбэрээр агуулсан, тухайн хөтөлбөрөөр олгох мэргэжлийн ерөнхий, тусгай цогц чадамж болон хувь хүний/ судлаачийн эзэмших ур чадвар, дадал, төлөвшлийг  нарийн тодорхойлсны үндсэн дээр академик мэдлэг, судлаачийн эзэмших чадамжийг олгож чадах хичээл, судалгаа, бие даасан ажлуудын хэлбэрүүдийг агуулсан байна. Докторын хөтөлбөр нь өдөр ба эчнээ гэсэн хэлбэртэй.  

Докторын хөтөлбөрийн багц цагийг дараах байдлаар хуваарилна.

husnegt2

Нөхцөлт /бэлтгэл/ хөтөлбөр: Магистр, докторын хөтөлбөрүүдэд тухайн чиглэлээс өөр  бакалавр, магистрын боловсрол эзэмшсэн элсэгчдэд зориулсан хөтөлбөр юм. Нөхцөлт  хөтөлбөрийн нийт багц цаг 15-18 байна. Нөхцөлт хөтөлбөрт тухайн шинжлэх ухааны, мэргэжлийн бакалавр, магистрын түвшний мэргэжлийн суурь хичээлүүдээс бүрдэнэ.

МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ

  • Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалыг http://burtgel.num.edu.mn/ хаягаар харах боломжтой.
  • Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэнэ.
  • Жилд 2 удаа элсэлт авах ба намрын элсэлт 06-р сарын 20-наас 8-р сарын 20-ны хооронд, өвлийн элсэлт 11-р сарын 1-нээс 1-р сарын 1-ний хооронд явагдана. Нарийвчилсан өдрийг вэб сайтаар зарлана.
  • Элсэх хүсэлт илгээх http://burtgel.num.edu.mn вэбийн магистр, докторын бүртгэлийн хэсэгт шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулан хөтөлбөр хэсэгт орж хөтөлбөрт бүртгүүлсний дараа таны бүртгэл баталгаажна.

Магистр, докторын элсэлтийн шалгалт

  • Бүртгүүлэгч бакалаврын зэргийн боловсролоо МУИС-д эзэмшиж 3-аас дээш голчтой төгссөн бол магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэнэ. (Зөвхөн мэргэжлийн шалгалтнаас чөлөөлөгдөнө)
  • Шалгалтыг бүртгэл дууссаны дараах 14 хоногт багтаан Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба зохион байгуулж дүнг бүртгэлийн системд байршуулна.
  • Шалгалт авах өдөр, цаг, байр, шалгалтын талаарх мэдээллийг бүртгэлийн хугацаанд http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд байршуулна.

МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг  http://burtgel.num.edu.mn  мөн   http://graduate.num.edu.mn   цахим хуудаснаас авч болно.

МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг  http://burtgel.num.edu.mn  мөн   http://graduate.num.edu.mn   цахим хуудаснаас авч болно. 

Утас:  7730-7730-1122, 1121, 1145, 321983