Science education center

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН ДИДАКТИК СУРГАЛТ СУДАЛГААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧОО

Download (PPTX, Unknown)

Монгол Улсыи Их Сургуулийн Төгсөлтийн Дараах сургуулийн дэргэдэх, МУИС -ийн захирлып 2001 опы 06 сарып 15 -ны өдрийн 351 тоот тушаалаар байгуулагдсан Мэргэжлийн Дидактик Сургалт Судалгааны Төв (МДССТ) нь “Шинжлэх ухааны сэтгэлгээ, арга зүйн хөгжилд суурилсан судалгааныхаа үр дүнд баримжаалан мэргэжлийи дидактик боловсруулах, киррикюлим хөгжлийи эрэлт хэрэгцээг шударга өрсөлдөөний зарчмаар хангах үйл хэрэгг манлайлаи суралцаж бүтээлчээр ажиллах эрхэм зорилго тавин ажиллаж дараах үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

Үүнд: • Математик, байгалийн ухааны дидактикийн чиглэлээр магистр, докторын сургалт судалгаа явуулах | Бага дунд боловсролын шинэчлэлийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох, тухайн боловсролын стандарт, киррикюлимийг хөгжүүлэх

• Гадаадын их дээд сургуулиудын ижил төрлийн сургалт, судалгаа эрхэлдэг баг, эрдэмтэдтэй холбоо тогтоон дэлхийн түвшин дэх суурь боловсрол болон дээд боловсролын шинэчлэлийн шинжлэх ухааны үндэслэлтэй танилцан суралцаж, эрдэм шинжилгээний хамтарсан болон бие даасан төсөл хэрэгжүүлэх

• ЕБС, их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн дидактик, боловсрол судпалын салбар дахь үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх МДССТ нь орон тооны захирал, нэг арга зүйч, МУИС -ийн үндсэн сургуулиудад математик боловсрол, хими боловсрол, физик боловсрол, газар зүйн боловсрол, биологийн боловсролын чиглэлээр ажилладаг эрдэмтэн багш нарын сайн дурын нэгдэл болох “Судалгааны баг” -ийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдсан. Төвийн үйл ажил сайн дурын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурлан явагддаг тул “Судалгааны баг”-ын үзэл баримтлал, арга барил, судалгааны ажлын чиглэл, шинэ санааг сонирхон, хүлээн зөвшөөрч буй их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн олон эрдэмтэн багш нар тус төвийн судлаачидтай хамтран ажилласаар ирсэн.

2012 оны байдпаар МДССТ -ийн судалгааны үндсэн багт профессор багш 4, дэд профессор 4, ахлах багш 6, судлаач багш 4 ажиллаж байна. Тус төв 2001 оноос хойш 27 магистр, 3 доктор төгсгөн гаргаад байгаа бөгөөд 2011-2012 оны хичээлийн жилд 12 доктор, 20 магистрын оюутантай сургалт судалгааны ажлаа гүйцэтгэж байна. Монгол Улсын гавьяат багш, профессор У.Доёд, химийн багш, доктор, профессор Н.Нэргүй, физикийн багш доктор, профессор Б.Бурмаа нарын хэсэг эрдэмтэн багш нар 1980 -аад оноос эхлэн монгол орны боловсролын тогтолцоог шинэчлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, судалгааны байнгын семинар явуулж ирсэн нь боловсрол судлал, мэргэжлийн дидактикийн чиглэлэл үил ажиллагаа явуулдаг Мэргэжлийн Дидактикийн Сургапт Судалгааны Төв үүсэн байгуулагдах эхлэл болсон юм. Боловсрол судлал, боловсролын шинэчлэлийн асуудал хөндөн санал бодлоо солилцох сонирхогчдын уулзалтаас МДССТ болтлоо өргөжин тэлэх явцад, тасралтгүй хийсээр ирсэн судлан ШИНЖЛЭХ, туршин ТОГТООХ, шүүн ХЭЛЭЛЦЭХ, боЛОВСрОНГуЙ болгон хөгжүүлэх, Түгээн дэлгэрүүлэх зэрэг хамтын, бүтээлч үйл ажиллагааг тус төвийг үндэслэгчдийн зүгээс дараах гурван үечлэлд ангилан үздэг. 1983-1990 он. Шинэчлэгчдийн сайн дурынхан хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан үе Энэ үед сургалтын технологийн шинэчлэлийн талаар сонирхогчдын үзэл бодол, туршлагыг шүүн хэлэлцэх ярилцлага, семинарууд зохион байгуулсан, өөрийн орны боловсрол сургалтын төлөв байдалд шинжилгээ, дүгнэлт өгөх, тогтолцоон баримжаатай онолын сэтгэлгээг оюутанд төлөвшүүүлэх сургалтын шинэ хөтөлбөр боловсруулах, түүнээ туршилт нээлттэй хичээл явуулж хамтран хэлэлцэх үйл ажиллагааны эхлэл тавигдсан гэж үздэг.

Мөн I сургалтын уламжлалт технологийг зайлшгүй шинэчлэх бодит шаардлагыг илруулж судалгааны ажлыг эхлүүлсэн нь эрдэм ухаанд сургах үндэсний шинэ технологи судлалык 1 сайн дурын хамтлаг үүсэх эхлэл болсон юм. Хамтлагын хүрээнд судалж эхэлсэн боловсрса I судлал, сургалтын технологийн шинэчлэлийн асуудлаар хийж байсан ярилцлага хэлэлцүүлэгт МУИС төдийгүй МУБИС, ШУТИС -ийн эрдэмтэн багш Л.Шагдар, Д.Шагдар, Я.Доржготов, Тогмид, Бямбажав, Баасандорж нар идэвхийлэн оролцож санал бодлоо солилцож байсаныг дурсахад таатай байдаг. 1990-1999 он. Салбар хоорондын хамтын ажиллагааны эхлэлийн үе Тогтолцоон баримжаатай онолын сэтгэлгээг оюутанд төлөвшүүлэх сургалтын хөтөлбөрийг математик, физик, химийн зарим хичээлээр боловсруулж, МУИС -ийн дэргэдэх гүнзгийрүүлсэн сургалттай 9, 10 -р ангиудад туршин, үр дүнг хэлэцэн боловсронгуй болгох 1 туршилт судалгаа явуулж, залуу багш М.Ганбат, Ц.Даржаа, Н.Оюунцэцэг, Ц.Далайжамц 3 туршилт судалгааны чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Үүний дүнд МУИС-н математик, физик, химийн залуу багш нарын хамарсан сургалт судалгааны байнгын ажиллагаатай сайн дурын хамтлагууд үүссэн. Сургалтын технологийн шинэчлэлтэлтэй холбоотой эрдэм шинжилгээний семинар, хурал, сургалт, сурталчилгааны ажлууд хийгдэж судалгаа онолын төвшинд дээшилсэн. Сургалтыг шинэчлэх үзэл баримтлалтай, [математик, байгалийн ухааны зарим хичээлээр сургалтын шинэ технологи боловсруулж “Эрдэм ухаанд сургах үндэсний шинэ технологи” төсөл хэрэгжүүлж, “Эрдэм ухаанд сургах үндэсний шинэ технологи шинэ цуврал сэтгүүлтэй болж сургалтын технологи шинэчлэлийн чиглэлээр сургалт явуулж эхэлсэн. 2000 оноос өнөөг хүртэл. Профессорын багийн үйл ажиллагаанд шилжсэн үе (МДССТ) байгуулагдан, магистр, докторын ахисан түвшний сургалт явуулдаг, профессорын багийн бүтцээр ажилладаг, салбар хоорондын сургалт судалгааны төв болон өргөжсөн. Киррикюлим хөгжлийн онол арга зүйн үндэс боловсорч, математик байгалийн ухааны дидактикийн өргөн хүрээний судалгаа эхэлсэн. Эрдэм шинжилгээний семинар, хурал, зөвөлгөөн тогтмол хийдэг болж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ЕБС —ын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж эхэлсэн.