Тэтгэлэгт хамрагдах болзол

И-мэйл Хэвлэх PDF


  1. Магистрант нь элсээд нэгээс доошгүй семестр суралцаж байгаа бөгөөд авъяас чадвар нь тодорсон байвал зохино.
  2. Докторант нь МУИС-д багшаар ажиллаж байгаад элссэн бөгөөд нэгээс дээш жил докторантаар суралцаж байгаа, шалгалтуудаа хугацаандаа амжилттай өгсөн, тэнхмийн судалгааны семинарт идэвхтэй оролцдог, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.
  3. Магистрант, докторантыг шалгаруулахдаа гэр бүлийн орлогын байдал болон ажилласан жилийг тооцох ба энэ шаардлагыг сургалт, судалгааны ажлын хувьд адил үзүүлэлттэй хүмүүсийг жишихэд харгалзан үзнэ.
  4. Тэтгэлэгт дэвшүүлэх хүнийг удирдагчийн саналыг үндэслэн тэнхим анхлан тодорхойлолт гаргана. Тэнхимийн саналыг декан захирлын зөвлөлөөр хэлэлцэн зохих тооны хүмүүсийг шалгаруулан МДСА-д материалаа ирүүлнэ. Тодорхойлсон хүний анкет, декан/захирлын тодорхойлолт болон бусад шаардагдах материалыг хавсаргасан байна.
  5. Хэрэв тэтгэлэг олгох асуудлыг МУИС-ийн төв удирдлага (захиргаа, ГХХ, МДСА буюу удирдах дээд байгууллага) санаачлан, ивээн тэтгэгч байгууллагатай холбоо тогтоосон бол сургуулийн боловсон хүчний бодлогод нийцүүлэн, ивээн тэтгэгчийн шаардлагыг (мэргэжлийн чиглэл, суралцагчийн нас заасан г.м.) харгалзан нэр дэвшүүлэх хяналтын тоог МДСА нэгжүүдэд хуваарилна.
  6. Хэрэв профессор багш, мэргэжлийн тэнхим, факультет/сургууль нь тэтгэлэг олгох ивээн тэтгэгчийг олсон бол тэтгэлэгийн орон тоог тухайн нэгж, салбар эзэмших бөгөөд тэтгэлэг олгох асуудлыг МДСА-тай хамтран зохион байгуулж, сургуулийн хэмжээний ерөнхий тооцоо, бүртгэлд оруулж байна.
  7. МДСА нь ирүүлсэн материалыг хянан үзэж тэтгэлэг олгох тухай захирлын тушаал гаргах, тэтгэлэгийн мөнгийг санхүүд оруулах, сургалтын төлбөрийн зөрүүгийн тооцоо хийх, тэтгэлэг авсан хүнд гэрчилгээ олгох ба тэтгэлэг авсан хүмүүсийн материалыг тэтгэлэг олгосон ивээн тэтгэгч байгууллагад хүргүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.