2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээлэл

Share Button

МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилээс мөрдөх

сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар

Монгол Улсын ууган сонгодог их сургууль болохын хувьд МУИС нь шинжлэх ухааны суурь судалгаа болон байгаль нийгмийн ухааны суурь хөтөлбөрүүдийг уламжлан хөгжүүлэх үүргийг хариуцаж ирсэн, эрдмийн төв байгууллага билээ. Харин улс орны эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн турш тус сургуулийн санхүүжилтийн гол эх үүсвэр нь оюутны сургалтын төлбөр байсаар ирсэн. МУИС нь сүүлийн жилүүдэд орлогын бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Тус сургуулийн сургалтын төлбөрийн хэмжээг адилтгах түвшний хөтөлбөр бүхий гадаадын сургуулиудтай харьцуулахад олон дахин бага, Монгол Улсад бараа, ажил үйлчилгээний үнэ тариф тэдгээр орныхоос төдийлөн багагүй байгаа атал тэдэнтэй харьцуулах түвшний чанартай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тулгарч байгаа билээ. Дотоодын бусад сургуультай харьцуулахад МУИС-тай ойролцоо түвшний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа зарим сургууль нэг оюутандаа дунджаар 4-6 сая төгрөг зарцуулж байгаа, энэхүү зардлыг бүхэлд нь сургалтын төлбөрийн хэмжээнд тусган мөрдөж байгаа юм.

Screenshot-2015-08-13-12.19.28 төлбөрэүлмүж

tolbortoolbor

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу?

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *