Доктор Д.Бумдарь NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС-ШУС-ийн НУС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Д.Бумдарь оролцлоо.

Доктор Д.Бумдарь нь “МОНГОЛ, ЯПОН УЛСУУДЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТСОН НЬ (1972 ОН) -Дипломат харилцаа тогтоох гэрээ байгуулах тухай Монгол- Японы хоорондын хэлэлцээрүүд, Establishment of Diplomatic Relations between Japan and Mongolia -1972) сэдэвт өөрийн докторын ажил хамгаалсан сэдвийн дагуу лекц уншиж, өөрийн суралцаж докторын зэрэг хамгаалсан явц болон түүний үр дүнгийн талаар сонирхолтой мэдээлэл хийж лекц уншлаа.

Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.

120 216 313

Доктор Д.Бумдарь багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *