Доктор Н.Жавхлантөгс NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн  зочноор МУИС- ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Н.Жавхлантөгс оролцлоо.

Доктор Н.Жавхлантөгс нь  ““Analysis of Structure and Interactions of Antimicrobial Peptides in Biological Membrane as Revealed by Molecular Dynamics Simulation, (Биологийн мембран дахь бактерийн эсрэг пептидийн бүтэц, харилцан үйлчлэлийн молекуляр динамик загварчлалын анализ)” сэдэвт өөрийн докторын ажлыг хамгаалсан сэдвийн дагуу мөн докторын дараах судалгааныхаа ажилын талаар лекц уншлаа. Лекцийн агуулга нь биологи, хими, нанотехнологи, тооцооллын шинжлэх ухааныг хослуулан хүний бие организмд нөлөөлдөг бактер, түүний харилцан үйлчлэлийн туршилт аргазүй, мөн цаашид энэ чиглэлийн даацтай бүтээл болж байгаагаараа лекцэнд ирсэн зочин оюутан, судлаач, багш нарын сонирхолыг татаж байлаа.

Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.

Доктор Н.Жавхлантөгс багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.

130

222

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *