Австралийн Үндэсний их сургуулийн зохион байгуулах “Ази-Номхон далайн долоо хоног” бага хуралд оролцохыг урьж байна

Share Button

Австралийн Үндэсний их сургуулийн “Ази-Номхон далайн долоо хоног” нь Ази, Номхон далайн бүс нутагт сонирхолтой, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өндөр амжилтад хүрэх ирээдүйтэй оюутнуудад чиглэсэн салбар дундын хурал юм. Долоо дахь жилдээ болох гэж буй энэ жилийн хурал нь “A Changing Landscape” сэдвийн хүрээнд болох бөгөөд Ази-Номхон далайн бүс нутгийн өөрчлөлтийг судлах шинэлэг, төрөл бүрийн арга хэмжээ, түүний тогтвортой байдал, өсөлтийг хангах алхамуудын талаар хэлэлцэх болно.

Энэ хуралд дэлхий дахины их сургуулиудын шилдэг 100 оюутнаас гадна нэртэй багш, бодлого хэрэгжүүлэгч, удирдах албан тушаалтнуудыг оролцуулж хэлэлцүүлэг, мэтгэлцээн явуулдаг уламжлалтай. Энэ хурлын төлөөлөгчийн хувьд та алдартай мэргэжилтнүүдийг сонсохоос гадна интерактив хүрээнд мэтгэлцээн, хэлэлцүүлэгт оролцож өөрийн үзэл бодол, шинэ санаагаа илэрхийлэх боломжтой. Ази-Номхон далайн ирээдүйн мэргэжилтнүүд шинэ найзууд, хамтран ажиллагчидтай болж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой болох юм.
Энэ оны ээлжит хурал 2017 оны 6 дугаар сарын 25-наас 30-нд Австралийн үндэсний их сургуульд болно.
Бүртгэл 4 дүгээр сарын 7-н хүртэл үргэлжилнэ. Хурлыг зохион байгуулагч тал байр, хоолны зардлыг хариуцах ба санхүүгийн боломж багатай болон нислэгийн зардалаа даах боломж багатай цөөн тооны оюутнуудад бага зэргийн тусламж, тэтгэлэг өгнө.
Та энэ хуралд оролцохыг хүсвэл http://asiapacificweek.anu.edu.au/form/asia-pacific-week-2017-application-form хаягаар орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлнэ үү. Хурлыг зохион байгуулах хорооны ажилтнууд танд туслах болно.

ГХХАХ

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *