Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөрийн хугацааг 04 дүгээр сарын 24-ны өдөр болтол сунгалаа

Share Button

IMPAKT хөтөлбөрт өргөдөл мэдүүлэх хугацаа  04 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл сунгагдсан бөгөөд МУИС-ийн багш, оюутан та бүхэн Бакалавр, Магистр, Докторын бүтэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөрт материалаа бүрдүүлнэ үү.

Та бүхэн өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Суралцах боломжтой Европын сургуулиудыг судалж 3 сургуулийг сонгон өргөдлийн материал дээр сонгосон сургуулиудыг дурдсан байх хэрэгтэй. Ингэж сонголт хийхдээ өөрсдийн судалгааны салбартай хамгийн тохирох эсвэл ойролцоо салбар бүхий Европын сургуулиас сонголт хийнэ үү.

Европын сургуулиудын талаарх мэдээллийг http://www.impakt-asia.eu/institutions линкээр орж авна.

Суралцах, судалгаа хийх, ажиллах салбарын талаар мэдээллийг http://www.impakt-asia.eu/courses линкээр орж авна уу.

  1. Докторын солилцооны хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчид тухайн суралцах/ажиллах Европын сургуулиас урилгын захиаг авах ёстой бөгөөд докторын дараах хөтөлбөр болон багш, ажилтан солилцооны хөтөлбөрүүдэд ямар нэгэн албан бичиг эсвэл урилга зэргийг авч болох бөгөөд эдгээр бичиг баримтыг заавал бүрдүүлэх шаардлагагүй гэдгийг анхаарна уу.
  2. Declaration of Honor гэдэг нь өргөдөл мэдүүлэгчийг Европын Холбооны аль нэг сургуульд сүүлийн 5 жилийн хугацаанд 12 сараас дээшгүй хугацаанд ажиллаж суралцаж байгаагүй, таны өгсөн мэдээлэл үнэн зөв гэдгийг гарын үсгээр баталгаажуулсан тангаргын бичиг юм.
  3. Certificate of Academic Recognition гэдэг нь бакалавр, магистр, докторын солилцооны хөтөлбөрт өргөдөл мэдүүлэгчийн бүрдүүлэх баримт бөгөөд тухайн өргөдөл мэдүүлэгчийн судласан хичээлийн кредитийг МУИС-д хүлээн зөвшөөрөх талаар өргөдөл мэдүүлэгчийн харьяа сургуулийн сургалтын албанаас гарын үсэг, тамга дарж өгөх бичиг юм.

Өргөдөл мэдүүлэхийн өмнө http://www.impakt-asia.eu/ вэбсайтаар орж зааварчилгаатай сайтар танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс (Ш.Мэндбаяр)-ийн 317050 утсаар болон МУИС-ийн хичээлийн 1-р байрны 206 тоотод биеэр ирж авах боломжтой.

 

ГХХАХ

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *