NATIONAL CONFERENCE ON ENGLISH LANGUAGE AND CULTURE – 2017 сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурлын УДИРДАМЖ

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Их Британи Америк судлалын тэнхимээс зохион байгуулж буй үндэсний хэмжээний “Англи хэл соёл, судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны 04–р сарын 22-ны өдрийн 13.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй заланд болно.

Хуралд оролцогчид илтгэлийн сэдвээ 2017 оны 04-р сарын 05ны өдрөөс өмнө МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын ИБАСТэнхимийн  gbas@num.edu.mn  цахим хаягаар илтгэлийн хураангуйг (150-200 үгтэй) хүргүүлнэ үү. 2017 оны 04-р сарын 12ны өдрөөс өмнө хурлын илтгэлийг хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр бэлтгэж  илгээнэ үү.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Англи хэл заах аргазүй, хэл-соёлын асуудлыг хөндсөн байх. Үүнд:
  • Англи хэлний сургалтын хэрэглэгдэхүүнд хийсэн дүн шинжилгээ
  • Англи хэлний сургалт, заах аргазүйн асуудал
  • Хэл соёлын асуудал
  • Мэргэжлийн англи хэл
  • Орчуулгазүй
  • Хэл шинжлэл
  1. Илтгэгч нь тухайн сэдвээрээ эмперик судалгаа хийсэн байх
  2. Илтгэл тавьж буй сэдвээрээ олон урьгалч үзэл бодол, байр суурийг харьцуулан анализ хийж дүгнэлт гаргасан байх
  3. Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх
  4. Илтгэгчийн нэр хаяг, холбоо барих утсыг тодорхой бичиж ирүүлэх

Илтгэлд тавигдах техник шаардлага:

  1. Илтгэл А4 цаасан дээр 5-12 нүүр байна. Үсгийн фонд Times New Roman, үсгийн хэмжээ нь сэдэв 14, илтгэгчийн нэр 12, товчлол 10, бичлэг 12, мөр хоорондын зай 1.5, догол мөр 1 tab байна.
  2. Хэвлэмэл илтгэл дараах бүтэцтэй байна.
  • Илтгэлийн нэр ба илтгэгчийн нэр
  • Ажлын гол агуулга, үр дүнг тусгасан товч агуулга
  • 5-аас доошгүй түлхүүр үг
  • Үндсэн агуулга
  • Дүгнэлт
  • Ишлэл зүүлт, ашигласан номын жагсаалт

Жич: Хурлын үеэр тавих илтгэлийг ppt/pptx хэлбэрээр бэлтгэнэ үү.

Анхааруулга:

  • Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.
  • Аман илтгэлийг заасан цагт багтаан хэлэлцүүлэхийг анхаарна уу.

Цахим хаяг:gbas@num.edu.mn

Лавлах утас:9903-5041, 8904-2860,  9909-0425, 9198-3138

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

МУИС, ШУС, ХУС, ИБАСТ

2017.02.15

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *