Магистрант, докторантыг удирдан хамгаалуулж буй профессор багш нарын анхааралд

Share Button

“Магистр, докторын судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журам” нь МУИС-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/56 тоот тушаалаар батлагдаж 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.

“Ковид-19” цар тахлын хөл хорио тогтоосон энэ цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан уг журмын 5.1 болон 6.1-р заалтыг энэ хичээлийн жилийн намрын улиралд дараах байдлаар хэрэгжүүлэх шийдвэр бүхий албан бичгийг бүрэлдэхүүн сургуулиудын тэнхимийн эрхлэгч нарт хүргүүлсэн билээ. Үүнд:

Журмын заалт

Энэ удаад хэрэгжүүлэх шийдвэр

 

5.1. Суралцагчийг жинхэнэ хамгаалалтад орохыг зөвшөөрсөн удирдагчийн тодорхойлолтод үндэслэн Номын сангаас тухайн судалгааны ажлыг Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэх системээр шалгасан тухай бичиг олгоно.

Төгсөгчдийн судалгааны ажлыг тус системээр шалгасан тухай баримт бичиг шаардахгүй байх.

 

6.1. Жинхэнэ хамгаалалтын дараа суралцагч нь хамгаалалтын үед гарсан санал, шүүмжлэлийг бүрэн засварлаж, засварыг гарын үсгээр баталгаажуулан эцэслэж, судалгааны ажлын хоёроос доошгүй эх хувь дээр  удирдагч,   хамгаалуулах зөвлөлийн гишүүдээр гарын үсэг зуруулна.

Магистрын хамгаалалтын зөвлөлийн гишүүд тухайн магистрант судалгааны ажилдаа дэвшүүлсэн санал шүүмжийг засварласан болохыг хүлээн зөвшөөрч буйг илэрхийлсэн товч цахим шууданг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт ирүүлсэн тохиолдолд гарын үсэг зурсанаар тооцох

 

Иймд профессор багш нар удирдан хамгаалуулж буй магситрант, докторант нарт дээрх мэдээллийг хүргэж хамтран ажиллахыг хүсэж байна.

 

Ахисан түвшний сургууль

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *